Шууд Chart

Гоожуурын хүрхрээ

2019-05-31 12:58:50

Гоожуурын хүрхрээ нь Увс аймгийн Ховд сумын нутагт Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд орших Олон нуурын уулсад оршино.

Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндрөөс унадаг. Нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг. Олон нуурын уулс нь далайн төвшнөөс дээш 3000 метр өндөр.

Мөнх цас, сүрлэг хадтай бөгөөд нэн ховор ирвэс, янгир, аргаль, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай тул Олон нуурын уулс хэмээн нэрлэгджээ. Сүүлийн жилүүдэд хүрхрээний ус нь багасах шинжтэй болжээ. Гоожуурын хүрхрээ орчмоос вансэмбэрүү цэцэг харах боломжтой. 


Гоожуурын хүрхрээ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-01 10:25
гоё хүрхрээ байна
аааа [127.0.0.xxx] 2019-05-31 15:39
Миний төрсөн нутаг шүү. Энэ хүрхрээний ойролцоо мэндлээд олон жил болжээ

Бидэнтэй нэгдээрэй