Шууд Chart

Монгол Улсын эрэгтэй баг Латви, Беларусын багтай өнөөдөр тоглоно

2019-06-04 14:42:06

Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж байна. Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 багийн сагсчид өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн багийн төрлийн ДАШТ анх удаа Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Харамсалтай нь өчигдөр болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдлээ.

Энэ хэсгийн Франц хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна. Манай эмэгтэйчүүд эхний тоглолтоо Филиппинтэй хийж 20:14-өөр хожигдсон бол удаах тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ хожигдлоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж, цааш өрсөлдөх хоёр ба тодорно.

“А” хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Украйн, Мексик, Египет нэг хожилтой удаалж байна.

Өнөөдөр “В”, “D” хэсгийн тоглолт болно. Монгол Улсын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан бөгөөд өнөө орой хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Манай эрчүүд Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагаас тоглох хуваарьтай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын эрэгтэй баг Латви, Беларусын багтай өнөөдөр тоглоно  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй