Шууд Chart

Ихэр охидын генийг өөрчилсөн явдал хүн хүсээд байхаар зүйл биш гэв

2019-06-04 17:24:20

Генийг нь сайжруулсан анхны ихэр охид мутацлагдсан байж магадгүй хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Хятадын эрдэмтэн Хи Жианкуй, ХДХВ буюу ДОХ-ын вирусээр халдварлахгүй байхаар генийг нь сайжруулсан анхны ихэр охид мэндэлсэн тухай ярьж хэдэн сарын өмнө дэлхий нийтийг гайхшруулсан. Гэвч Британийн шинжлэх ухааны “Натур Медицин” сэтгүүлд нийтэлсэн судалгааны үр дүнд “профессор Хи хүүхдүүдийн генийг нь өөрчилж мутацласан явдал маш аюултай тэнэг үйлдэл” хэмээн  шинжээчид үзэж байгаа аж.

Учир нь Хятадын эрдэмтэн Хи ихэр охидыг ДОХ-ын вирусээр халдварлахгүй болгохын тулд CCR-5 гэдэг генийг нь идэвхгүй болгож өөрчилсөн. Гэтэл хүний биед чухал үүрэг гүйцэтгэж, олон төрлийн өвчлөлөөс сэргийлдэг энэ гене нь байгалиасаа өөрчлөгдсөн хүмүүс эрт нас барах магадлал өндөр байдаг гэнэ. Тодруулбал, Британийн Биобанк гэдэг судалгааны төсөлд бүртгэлтэй 410 мянган хүний генийн мэдээлэлд судалгаа хийж үзэхэд, хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг СиСиАр-5 гэдэг гене нь байгалиасаа өөрчлөгдөж мутацлагдсан хүмүүсийн 20 хувь нь 76 хүрэлгүй нас барсан байна. Хүмүүсийн дундаж наслалт хүний хромосом ДНК-ийн бүтцээс гадна, оршин байгаа орчин нөхцлөөс хамаардаг аж.

“Тиймээс өнгөрөгч 11 дүгээр сард мэндэлсэн гэх Лулу, Нана гэдэг ихэр охидын генийг өөрчилсөн явдал хүн хүсээд байхаар зүйл биш байх магадлалтай” хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Расмус Нельсон ярьсан байна.

Одоогоор генийн өөрчлөлт ихэр охидод хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй урьдчилан хэлэх боломжгүй байна хэмээн Лондон дахь био анагаах ухааны Францис Крик институтийн профессор Робин Бажж ярьжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ихэр охидын генийг өөрчилсөн явдал хүн хүсээд байхаар зүйл биш гэв  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй