Шууд Chart

Монголын сагсчид Турк Улсын багт хожигдлоо

2019-06-07 14:57:23

Монгол Улсад анх удаа зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол өчигдөр Гүржийн багийг 18:16 хожсон билээ.

Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээв.

Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк Улсын багтай дөнгөж сая тоглохдоо 21:18 харьцаагаар ялагдлаа.

Гэхдээ Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг тамирчин чадварлаг тоглолт үзүүлж, шөвгийн наймд шалгаран үлдэж, олон нийтийн талархлыг хүлээж чадсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын сагсчид Турк Улсын багт хожигдлоо  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй