Шууд Chart

Зургаадугаар сардаа багтан тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол торгоно

2019-06-10 14:04:29

Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ.

Улаанбаатарт нийт 495 мянга тээврийн хэрэгсэл байгаагаас 5-р сарын 31-нийг хүртэл 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн татвар төлөгджээ. Үүнийг хангалтгүй гэж үзэн хяналт үзлэг хийх удирдамжийг Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран гаргаж нэмэлт шалгалт зохион байгуулахаар боллоо. Үүнд Нийслэлийн 9 дүүрэг болон бусад тодорхой газруудад 30 гаруй байцаагчтайгаар 20 гаруй хоногийн хугацаатай үзлэг тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг төлүүлэх, хяналт тавин ажиллах юм.

Энэ сардаа багтаан сайн дураараа авто тээврийн татвараа төлсөн тээврийн хэрэгсэл, хуулийн хариуцагчийг торгохгүй. Харин дурдсан хугацаанд буюу 6 дугаар сардаа татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу арга хэмжээ авна. Пос машинууд, аппликэйшн болон онлайнаар гэх мэт төлбөрийн хэрэгсэл уян хатан байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Татвар төлөөгүй хөдөлгөөнд оролцвол бичиг баримт хурааж авч, хариуцлага тооцож цаашид хийх хөдөлгөөнийг хориглоно. Замын цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан авто хэрэгслийн техникийн үзлэг хийлгэсэн, татвараа төлсөн эсэхийг илрүүлдэг болсон гэв.

 


Зургаадугаар сардаа багтан тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол торгоно  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 12:49
zamaa ehleed sain ynzalaachee tgd dara tatwara neheldee
Зочин [127.0.0.xxx] 2019-06-10 22:32
Татвараар замаа зас, ядаж хурд сааруулагчуудыг буд, шөнө орой үзэгдэхгүй юм
Зочин [127.0.0.xxx] 2019-06-10 16:38
хөдөлгөөнд оролцохгүй аж ахуйн хашаандаа зогсож байгаа тээврийн хэрэгсэл АТӨЯАТатвараа төлсөн хөдөлгөөнд оролцохгүй бол АГААРЫН БОХИРДОЛ болон АВТО ЗАМ АШИГЛАСНЫ албан татвар төлөхгүй биз дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-10 15:54
Худлаа айлгаж сурдуулэхээс еер ямарч чадваргуй хахуулийн эзэд.
зочин [127.0.0.xxx] 2019-06-10 15:29
Татвар төлөхөд хагас бүтэнд ажилладаг газар байна уу.

Бидэнтэй нэгдээрэй