Шууд Chart

Шинэ гоцлоочтой “Хунт нуур” (фото)

2019-06-10 16:28:21

П.И.Чайковскийн "Хунт нуур" балет энэ сарын 9-нд ДБЭТ-т тоглогдсон. Тус бүжгэн жүжгийн Зигфридийн дүрд тус театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин анх удаа тоглосон бол  Одетта, Оделлиагийн дүрийг М.Нандинцэцэг бүтээсэн. Ийн тус театрын балетын гоцлоочдын эгнээг залуу авьяаслаг уран бүтээлчид өргөжүүлэн тэлсэн билээ.

Дашрамд дуулгахад,  Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос эхлэн ДБЭТ-т театрт ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүрийг бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм. Түүнчлэн Ө.Мөнхжин ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн.



































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шинэ гоцлоочтой “Хунт нуур” (фото)  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй