Шууд Chart

Зарим хороог хуваахыг дэмжлээ

2019-06-10 17:47:01

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Зарим хороог хуваахыг дэмжлээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Монголын төлөө [127.0.0.xxx] 2019-06-10 18:24
Бас хамаатан, хахуулчингууддаа орон тоо гаргах гээ юу. Үргэлж тэнэг юм хийх юм. Төрийн албан хаагчдынхаа орон тоог багасгаж цахим үйлчилгээгээ нэмэгдүүлээч. Газар болгонд хүнд суртлын орон тоо нэмдгээ зогсоо.

Бидэнтэй нэгдээрэй