Шууд Chart

Байшингийн дээвэр дээр нисдэг тэрэг унаж, нисгэгч нь нас баржээ

2019-06-11 10:06:15

Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төв дээгүүр Нисэхийн эрх олгодог байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хөөрсөн нисдэг тэрэг даваа гарагийн 13 цаг 30 минутын үед өндөр байшингийн дээвэр дээр унасан байна. Ослын үеэр нисгэгч нь нас баржээ. Онгоцонд зөвхөн нисгэгч байжээ.

Осол болсон 200 метрийн өндөр барилга дахь бүх хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Одоогоор хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл байхгүй байна. Нью-Йорк хотын амбан захирагч Билл де Бласио “одоогоор болсон явдлыг алан хядах ажиллагаа гэж тооцох шинж тэмдэг байхгүй, одоогоор өөр аюул заналхийлэл ирээгүй байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.

Цагдаагийнхан болоод гал унтраах албаныхны хэлж байгаагаар нисдэг тэрэг осол болсон газраас 3 км-ийн зайтай байдаг нисдэг тэрэгний буудлаас унаж осолдохоосоо 11 минутын өмнө хөөрч нисчээ. Тэрэг нисэхийн удирдлагын газраас зөвшөөрөл авалгүйгээр Манхэттены төв дээгүүр ниссэн шалтгааныг цагдаа нар шалгаж байгаа аж.

Нийтэлсэн: Mонголын радио

Байшингийн дээвэр дээр нисдэг тэрэг унаж, нисгэгч нь нас баржээ  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй