Шууд Chart

Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-ээс 108 бөх олимпийн эрх авна

2019-06-11 10:58:06

“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстан Улсын Нур-Султан хотод болно.

Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний зургаан байрт шалгарсан 108 бөх эрх авна.

Токиогийн олимпод бөхийн төрөлд 18 жинд нийт 286 тамирчин оролцох бөгөөд 2020 оны гуравдугаар сард болох Ази, Европ, Пан-Америк болон Африк ба Далайн орнуудын эрх олгох тэмцээнээр жин тус бүрт хоёр, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөхөөр тогтоогджээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-ээс 108 бөх олимпийн эрх авна  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-11 17:04
“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстан Улсын Нур-Султан хотод болно" гэдгийг юу гэж ойлгох вэ, одоо энүүгээр бол олимп эхэлчихээд олимпын хүрээнд ДАШТ зохион байгуулагдаад байгаа байна л даа, согтуудаа битгий мэдээ оруулж бай л даа
kkk [127.0.0.xxx] 2019-06-11 12:19
Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын бөхийн чөлөөт барилдааны эрх олгох насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстан Улсын Нур-Султан хотод болно.
kkk [127.0.0.xxx] 2019-06-11 12:19
Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстан Улсын Нур-Султан хотод болно.

Бидэнтэй нэгдээрэй