Шууд Chart

Рафаэль Надаль их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа

2019-06-11 12:53:58

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны 2 дахь их дуулга болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн Рафаэль Надаль, Австрийн Доминик Тим нар аваргын төлөө тоглосон. Эдгээр теннисчид өнгөрсөн жил мөн шигшээд үлдэж, Надаль 3 сетэд ялалт байгуулж байсан. Энэ удаад ч мөн 33 настай Испани тамирчин 6-3, 5-7, 6-1, 6-1-ийн харьцаатай хожиж, Францын их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа.

Надаль нийт 18 дахь их дуулгын цомоо хүртэж байгаа нь энэ бөгөөд нэг их дуулгад 12 түрүүлсэн анхны теннисчин болсон байна. Анх 2005 оны Францын нээлттэй тэмцээнд оролцоод шууд түрүүлсэн Надаль үүнээс хойш 14 жилийн хугацаанд тус тэмцээнд ердөө 2 удаа л хожигдсон гэсэн үзүүлэлттэй байна. 2009 онд Робин Содерлинг түүнийг зогсоож шуугиан тарьж байсан бол 2015 онд Жоковичод ялагдсан.

Харин 2016 онд тэмцээнийг 3-р шатнаас бэртлийн улмаас орхижээ. Өөрөөр хэлбэл Надаль Францын нээлттэй тэмцээнд 92 хожиж, 2 хожигдсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Рафаэль Надаль их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй