Шууд Chart

“Comedy lab” клубын нээлт 14-нд болно

2019-06-11 15:23:42

“UB комеди” клубын зарим уран бүтээлч үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн сунгахаас татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, комедиан Ч.Хантүмэн, Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга, Д.Амартүвшин, Н.Амаржин, М.Мөнхжин нар “Комеди лаборатори” буюу “Comedy lab” нэгдэл байгуулж, “UB комеди”-ээс тусдаа тоглолт хийхээр болсон.

Тэгвэл Д.Амартүвшин ахлагчтай “Комеди лаборатори” буюу “Comedy lab”-ийн комедианууд  “Peace Tower”-ийн 18 давхарт өөрсдийн стэнд ап клубээ байгуулжээ. Түүнчлэн “Comedy lab” стэнд ап комеди клубын албан ёсны нээлт энэ сарын 14-нд 20:00 цагт болно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Comedy lab” клубын нээлт 14-нд болно  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй