Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

2019-06-12 08:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.

Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 5-р уулзалт болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
elbegdorj [127.0.0.xxx] 2019-06-12 09:51
ene odoo gadagshaa yavj guidag ubchtei boljee,kim chi un shig bailda hezeech buu gui.odoo ter hujaagaas avsan buun zeelee yahuu bidnii ur huuhed baritsaand orj bga yum shde teneg mine,chi erne yuch hiij chadhgui mal yumda

Бидэнтэй нэгдээрэй