Шууд Chart

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц

2019-06-12 10:46:04

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц БНХАУ-д бий. Аньхуй мужид байдаг нууран дээр байрласан нарны станц нь 150 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж, орчин үеийн 93 мянган өрхийн хэрэглээг хангах хүчин чадалтай.

China Three Gorges Corp корпораци өнгөрсөн жилээс барьж эхлэн энэ онд ашиглалтад оруулжээ. БНХАУ 2020 онд 213 гигаватт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг суурилуулах бөгөөд энэ нь АНУ-аас дав дахин их гэсэн үг юм. БНХАУ одоогоор эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна.

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо


Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй