Шууд Chart

БНАСАУ, АНУ-ын дээд хэмжээний анхны уулзалтын 1 жилийн ой тохиож байна

2019-06-12 12:42:16

Умард Солонгос, Америкийн дээд хэмжээний анхны уулзалтын 1 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн өмнө буюу мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл хийж “Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам АНУ-ын Тагнуулын агентлагийн мэдээлэгч байсан” гэх мэдээллийг няцаасан байна.

Тэрбээр “Америкийн тагнуулын агентлаг, Ким Жон Уны эцэг нэгтэй ахын тухай мэдээллийг би харсан. Миний заавраар ийм зүйл болох боломжгүй гэдгийг би түүнд хэлмээр байна. Намайг байгаа цагт тийм явдал болохыг би зөвшөөрөхгүй” гэж ярьсан байна. Үүгээрээ тэрбээр тагнуулын агентлагийнхантайгаа зөрчилтэй байгааг харууллаа гэж "Ройтерс" агентлаг бичжээ.

Цагаан ордонд хийсэн энэ мэдээллийнхээ хажуугаар Дональд Трамп Умард Солонгосын удирдагчаас халуун дотно үгтэй захидал хүлээн авснаа ярьсан байна. Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн тайлбартаа “Ким Жон Унаас даваа гарагт маш халуун дулаан үгтэй захидал хүлээж авсан. Удахгүй нааштай эерэг зүйл болно гэж бодож байгаа” талаараа ярьсан байна.

Мөн Дональд Трамп “Удирдагч Кимийн дэглэм дор хөгжих боломж Умард Солонгост асар их байна” гээд энэ улстай нээлттэй хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ким Жон Ун холын тусгалтай баллистик пуужин хөөргөхгүй байх, газар доорх цөмийн туршилт хийхгүй гэсэн амлалтаа биелүүлсэн нь чухал” гэж ярихад нь өнгөрөгч тавдугаар сард Пехньян бага тусгалтай пуужин хөөргөсөн явдлыг сэтгүүлчид сануулжээ.

“Тэр үед хөөргөсөн пуужингууд надад лав сүйдтэй санагдаагүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариулсан байна. Гэтэл тэрбээр өнгөрөгч тавдугаар сард Умард Солонгосыг хоёр дахь пуужингаа харвасны дараа “Умардынхан пуужин хөөргөхөд хэнд ч сайхан байхгүй” гэж хэлж байсан юм.

Зарим хэвлэлүүд АНУ-ын Ерөнхийлөгчийн мягмар гарагт хийсэн мэдэгдлийн талаар “Ким Жон Унаас илгээсэн захидал гацаанд ороод байсан яриа хэлэлцээг сэргээхэд нөлөө үзүүлэх үү" гэдэг нь анхаарал татах болно” хэмээн бичиж байна. Мөн “Трампын энэ мэдэгдэл Умардын удирдагчид тал засч долгиносонтой адил юм боллоо” гэж "Ройтерс" бичжээ.

Даваа гарагт АНУ-ын "Нью-Иорк Таймс" сонинд “Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам нас барахаасаа өмнө АНУ-ын Тагнуулын агентлагт мэдээлэл дамжуулдаг байсан. Америкчууд түүнийг дүүгийнх нь эсрэг ашигладаг байсан” гэсэн агуулгатай мэдээлэл гарсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ, АНУ-ын дээд хэмжээний анхны уулзалтын 1 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй