Шууд Chart

“Хайрын виз”-ийг дахин “дарж” эхэлнэ

2019-06-12 12:44:25

“Хайрын виз” уянгын драмын жүжиг цоо шинэ өнгө төрхтэйгээр 13 жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болоод байна.

Уг жүжиг энэ сарын 6-нд үзэгчдэд хүрсэн бөгөөд 22, 23-нд УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдох аж.

Уг жүжиг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол бөгөөд ерөнхий найруулагчаар М.Батболд, продюсерээр, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дээрх театирын захирал Д.Цэрэнсамбуу, зөвлөх найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллажээ.

Өмнө нь С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар гол дүрд тоглож байсан бол энэ удаа залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн болон Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин М.Түвшинхүү нар тоглож байна.  

“Хайрын виз” уянгын драмын жүжиг хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс бие биеэсээ хэрхэн төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болох тухай өгүүлдэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хайрын виз”-ийг дахин “дарж” эхэлнэ   
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй