Шууд Chart

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Иранд айлчилж байна

2019-06-12 13:20:49

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо лхагва гарагт Иран улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж байна. Айлчлалын үеэрээ тэрбээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, Исламын Бүгд Найрамдах улсын удирдагч, шашны тэргүүн аятолла Али Хаменеи нартай уулзана. Энэ бол Японы Засгийн газрын тэргүүний Иранд 1978 оноос хойш хийсэн анхны айлчлал юм.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугагийн тэмдэглэснээр энэ айлчлал Токио, Тегераны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойтой давхцаж байгаа аж. Абэ Шинзогийн хувьд Иранд айлчлах үеэрээ хоёр улсын нөхөрсөг харилцааг бэхжүүлнэ гэж үзэж байна.

Айлчлалаас өмнөхөн Абэ Шинзо Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагчид, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар зөвлөлдсөн тухай хэвлэлүүдэд мэдээлж байна.

Дональд Трампын хувьд өнгөрсөн сард Япон улсад айлчлах үеэрээ Ерөнхий сайд Абэ Шинзог АНУ, Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ утгаараа Японы Ерөнхий сайд сүүлийн үед цөмийн гэрээний асуудлаас болж хурцадмал асуудалд ороод байгаа Вашингтон, Тегераны хоорондын харилцааг зөөллөхөд зуучлагчаар ажиллаж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Харин нөхцөл байдал таагүйгээр эргэх эх үүсвэрийг Иран улс эхлэн тавьсан бол Японы Ерөнхий сайд зуучлагчийн үүргээр оролцох боломжтой байсан гэж Японы шинжээчид мэдэгджээ. Гэтэл АНУ түрүүлж цөмийн гэрээнээс гарснаар энэ асуудал сөргөөр эргэсэн билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Иранд айлчилж байна   
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй