Шууд Chart

Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2019-06-12 13:53:26

Төв аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхэлдэг 13 сумын 95 айл өрх байдаг. Жилдээ уг аялал жуулчлалыг сонирхож 3000-4000 гаруй гадаад болон дотоодын жуулчид ирдэг байна. Мөн Төв аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрт орон нутгийн зан заншил, уламжлал, түүх соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуй, нутгийн иргэдэд  түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа аж. Тус аймгийн нутаг дэвсгэрт 13 сумын 95 айл өрх нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг эрхэлж   хувиараа зочид, жуулчид хүлээн авч үйлчилж байна.

Дээрх малчин айлууд нь өвөл, зуны  улиралд Улаанбаатар хотын иргэд, дотоодын аялагчдыг хүлээн авах боломжтой. Тухайн малчин айлууд нь дэргэдээ илүү гэрийг гарган өдөр тутмын амьдралаа үзүүлэн, цагаан идээгээр үйлчилж, ардын уламжлалт арга ухаанаас заан тодорхой хураамж авснаар малчин айлуудын амьжиргаа дээшилж, байгаль орчинтой хэрхэн зөв зохистой харьцах талаар мэдлэг мэдээллийг түгээдэг давуу талтай юм.

Ташрамд сонирхуулахад Жуулчдын хамгийн ихээр зорин очдог бүс нутаг нь-  Аргалант сумын Хустай байгалийн цогцолборт газар, Эрдэнэ сумын Чингис хааны морьт хөшөө, Борнуур сумын Аглаг бүтээлийн хийд, Зуунмод хот  Манзуширын хийд  гэсэн чиглэлд дотоод, гадаадын  30 мянга гаруй аялагчид зорчдог байна гэж "Монголын мэдээ" сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг мэдээллээ.


Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй