Шууд Chart

"Зөгийн үүр" хөтөлбөрт 700 гаруй хүн хамрагджээ

2019-06-12 13:55:33

Өмнөговь аймаг "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь төрийн алба хаагч болон иргэдийг гадаадын аль нэг улсад урт болоод богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд хамруулаад эргээд орон нутагт нь ажиллуулдаг зорилго бүхий хөтөлбөр юм.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөгжингүй орны хөгжил дэвшил, тэргүүн туршлагыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх арга юм байна. "Зөгийн үүр" дэд хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, газар тариалан эрхлэгч, төрийн алба хаагч, багш, эмч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч зэрэг салбар бүрийн төлөөлөл 709 хүн тус хөтөлбөрт хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлжээ.

Тэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Филиппин, БНЭУ, Гүрж улс, Тайвань, Итали, БНСВУ, ХБНГУ, Сингапур, Беларусь, Тайланд зэрэг улсын сайн туршлагыг судалж ирээд аймаг орон нутагтаа ажиллаж байна. 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


"Зөгийн үүр" хөтөлбөрт 700 гаруй хүн хамрагджээ   
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй