Шууд Chart

Бага боловсролын сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх аргай зүйн сургалт болж байна

2019-06-12 14:15:00

БСШУСЯ, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Бага боловсролын сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх аргай зүйн сургалт” явагдаж байна.

Тус сургалт нь багш бэлтгэх их, дээд сургуулийн бага ангийн монгол хэл заах арга зүй хичээлийг заах багш нарын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх талаарх мэдлэг ойлголт, ур чадварыг дэмжих, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, арга зүйг боловсронгуй болгох талаар санал солилцох зорилготой. Сургалтад бага ангийн багш бэлтгэх их, дээд сургуулийн монгол хэл заах арга зүйн багш нар, сургалтын албадын төлөөлөл оролцож байна. Сургалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.


Бага боловсролын сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх аргай зүйн сургалт болж байна  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй