Шууд Chart

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийг халах шийдэл, гарц гаргалгаа бий болно

2019-06-12 14:30:40

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдэд насанд хүрсэн хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажил мэргэжил ордог. Ийм ажлын байрны жагсаалтыг 2016 оны хоёрдугаар сард батлан гаргасныг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сулжээ ТББ-ын зохицуулагч н.Баттуяа хэллээ.

Тэгвэл өнөөдөр эдгээр жагсаалтаас ганцхан асуудлыг шийдэж чадсан нь унаач хүүхдийн тухай асуудал юм гэж Хүний эрх хөгжил төвийн тэргүүн н.Уранцоож ярьж байна. Үүний дараа нэн яаралтай шийдэх асуудал бол хууль бусаар бичил уурхайнуудад ажиллаж байгаа хүүхдийн асуудал юм гэж тэрбээр хэлээ.

Хүний эрх хөгжил төвийн тэргүүн н.Уранцоожийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Манай улс тун удахгүй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн улс орны хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэгт гурав дахь удаагаа оролцоно. Үүнд хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүдийн талаар тусгай илтгэл орох ёстой. Илтгэлээр дамжуулан тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийг халах шийдэл, гарц гаргалгаа бий болно гэж үзэж байгаагаа хэллээ.


Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийг халах шийдэл, гарц гаргалгаа бий болно  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй