Шууд Chart

Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо

2019-06-12 14:31:53

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн /2019.06.12/ хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнд:

- Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4, 5-нд,

- Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

- Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

- Төв аймгийнх долдугаар сарын 8-10-нд,

- Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10-нд,

- Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болохоор товлогдлоо.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна. 


Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо  
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 11:33
7 sariin 11 nd uls dayaraa neg l udur naadmaa hiih yosoi sh dee Hurdan morinii uraldaan gedgiig ch nZasgiin oroltsoh hereggui Tet olon niitiin baiguullaga ni hiideg yum bga biz dee Zasgiin gazar ingej olon honog naadamdah nuhtsuliig burduuleh hereggui sh dee Negent Zasgiin gazriin shjiidvertei geed tusvuus yamar neg argaar mungu zarna Tsumuuruu naadam hesj arhidana bolmoor yum daa Tur dampuurna gej ene bh daa
Тулгаа [127.0.0.xxx] 2019-06-12 18:06
Би нэг зүйлийг огт ойлгодоггүй юм. Энэ чинь монгол улс биздээ. Монгол улсын баяр наадам жил бүрийн 7 дугаар сарын 11-д болж, Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ илгээж баяр наадам нээснийг мэдэгддэг байтал, аймгууд нь түрүүлж бүүр хоцорч наадамлаад байх юм. Аймаг гэдэг тусгаар улс биш байлтаа. Орон даяарай нэг өдөр наадмалдаг байх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй