Шууд Chart

"Сайханы хөтөл"-ийн замыг хаажээ

2019-06-12 14:40:27

Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох "Сайханы хөтөл"-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг хаажээ.

Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан “Сайханы хөтөл” тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулж байна. 


"Сайханы хөтөл"-ийн замыг хаажээ   
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй