Шууд Chart

Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2019-06-12 15:17:16

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд “Алдар” спорт хорооны байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубууд, ЕБС, СӨББ-ын нийт 456 тамирчин 8 насны ангиллын 40 төрөлд ур чадвараа сорин өрсөлдлөө.

Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн болон ОХУ-ын Буриад улсын Бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад буй Александр Зубенко урилгаар ирж ажилласан юм.

Тэмцээний үеэр ОХУ-ын дэд аварга, ОХУ-ын бүжгийн спортын мастер, Эрхүүгийн болон Сибирийн олон удаагийн аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар бүжгийн спортын шоу данс төрлийн “Хүн бүр дурлаж болно”, “Анна Каренина”, “Хувь хүний өөрчлөлт” үзүүлбэрүүдээ үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонирхууллаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.


Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй