Шууд Chart

Парисын Дарь эхийн сүм хоёр сарын дараа сүсэгтэн олныг нэвтрүүлнэ

2019-06-12 16:14:15

Парисын Дарь эхийн сүм хоёр сарын дараа анх удаа сүсэгтэн олныг нэвтрүүлж эхлэх нь. Энэ католик сүм ирэх бямба гарагт Нотр-дамын тахилын ширээг ариусгасны нэг жилийн ойг тэмдэглэнэ.

Энэ үйл явдалтай холбогдуулан 20 сүсэгтнийг л хажуугийн жижиг сүмд нь нэвтрүүлэхээр болжээ. Мөргөлийн ёслолын ажиллагааг хүн бүрт үзүүлэхийн тулд шууд нэвтрүүлгээр дамжуулах юм байна.

Францын хамгийн алдартай дурсгалт газрын нэг Парисын Дарь эхийн сүмд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд гал гарч, сүмийн орой, ганжир хэсэг шатсан. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр-дамын сүмийг сэргээн засварлахаар болсноо зарласан. Урьдчилсан тооцооллоор сэргээн засварлалтад 10 орчим жил шаардагдах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Парисын Дарь эхийн сүм хоёр сарын дараа сүсэгтэн олныг нэвтрүүлнэ   
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй