Шууд Chart

Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв

2019-06-13 08:09:55

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.

Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн байна.


Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй