Шууд Chart

Зарим байнгын хорооны дарга нарыг сонголоо

2019-06-13 08:11:59

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг сонгохоор тогтжээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулав. 

Байнгын хороод 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцлсэн байна. 

Ингээд Хууль зүйн байнгын хорооны  даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 


Зарим байнгын хорооны дарга нарыг сонголоо  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй