Шууд Chart

Цалингийн дундаж хэмжээ 1.157.900 төгрөг болжээ

2019-06-13 10:16:25

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны нэгдүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. 

 

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (4.7хувь) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.1 (6.8хувь) мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 

  • 9.7хувь нь 320,000 төгрөг хүртэлх
  • 13.0хувь нь 320,001-500,000 
  • 32.6хувь нь 500,001-900,000 
  • 22.5хувь нь 900,001-1,300,000 
  • 5.5хувь нь 1,300,001-1,500,000
  • 16.7хувь нь 1,500,001 төгрөгөөс дээш цалинтай байна. 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл өмнөх улирлаас 500,001-900,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол

  • 1,100,001-1,300,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар
  • 1,500,001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.0 мянгаар нэмэгдсэн байна. 

Зураг 1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар

Ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1,157,900 төгрөг болж 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 63.6 хувиар нэмэгдсэнийг ҮСХ-ны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд тусгажээ.

Зураг 2. Гарт олгох цалин (жишээ)

Харин энэ оны эхний улирлын тайланд хамрагдсан 643.2 мянган ажиллагчдын медиан цалин нь 827.8 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр ажилчдын тал нь 827.8 мянган төгрөгөөс дээш цалин авч байгаа бол тал нь үүнээс бага цалинтай байгаа юм.


Цалингийн дундаж хэмжээ 1.157.900 төгрөг болжээ  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-06-14 15:59
dandaa l darga nariin l tsalin baina shte
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 01:50
Яамар гоё үлгэр вээ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 22:37
Hudlaa

Бидэнтэй нэгдээрэй