Шууд Chart

Дэлхийн худалдааны байгууллагын ХАА-н хэлэлцээрийн асуудлаарх сургалт болов

2019-06-13 11:06:20

ГХЯ-наас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран “ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн асуудлаарх” сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтын үеэр ДХБ-ын зүгээс олон талт худалдааны яриа хэлэлцээний хүрээн дэх Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн тулгамдсан асуудлууд болох зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг болон хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд манай улсын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, цаашдын зорилт”, “Хүнсний аюулгүй байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ХХААХҮЯ-наас илтгэл тавив.

Сургалтад гадаад худалдаа болон хүнс хөдөө, аж ахуйн чиглэлийн холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар болон хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.

ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийг бүрэн дүүрэн ойлгох, манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбартаа хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнүүд нь Монгол Улсын ДХБ-ын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт, амлалттай зөрчилдөхгүй байх, мөн түүнчлэн ДХБ-ын хүрээн дэх өнөөгийн хэлэлцээн дэх байр сууриа илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Дэлхийн худалдааны байгууллагын ХАА-н хэлэлцээрийн асуудлаарх сургалт болов   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй