Шууд Chart

Уран зургийн үзэсгэлэн Канберра хотод нээгдэв

2019-06-13 11:09:28

Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн 2019 оны зургаадугаар сарын 7-нд Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.

Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн хамтран зохион байгуулж буй бөгөөд сарын хугацаанд үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгийн захирал Л.Нарангоа нар үг хэлж, тус их сургуулийн багш, оюутнууд, Канберрад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Канберра, Сидней, Мелбурн хот дахь монголчуудын төлөөлөл оролцов.


Уран зургийн үзэсгэлэн Канберра хотод нээгдэв   
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй