Шууд Chart

Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 болно

2019-06-13 11:48:16

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

Орон  нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулан явуулахдаа өнгөрсөн оны мөн үеийн зам тээврийн ослын кримилоги судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг.

Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна зөрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

2018 онд  зам тээврийн осолд 5323 хүн өртөж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт үүний 45 хүүхэд  байдаг бөгөөд 34 нь буюу 74% орон нутгийн замд гарсан байгаа.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд, нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 186 цэгт 24 цагаар 58 автомашин  бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан  энэ хугацаанд нийт 744.854 тээврийн хэрэгсэл шалгаж, 119.252 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 177.873 зөрчил илрүүлж, хяналт шалгалтыг байнгын постоо түшиглэн хөдөлгөөнтэйгээр зохион байгуулсаны үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55 нэгж буюу 18.3%  хүний амь нас хохирсон 24 нэгж буюу 24%, гэмтсэн хүн 16 нэгж буюу 9.6%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг. Үүнд:

  • Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт Иймд: хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

 

 


Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 болно  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй