Шууд Chart

Монгол, БНСУ-ын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

2019-06-13 11:48:51

Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий “Vision 2014” хөтөлбөр 2007 оноос эхлэн хэрэгжжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороо, Инчён хотын захиргаатай байгуулсан санамж бичгийн дагуу боксын шигшээ багийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж байна. Хоёр орны боксын тамирчдын бэлтгэл Инчён хотод энэ сарын 10-24-ний өдрүүдэд болж байна.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Т.Ганзориг болон Э.Сүхбат /49 кг/, Т.Энхтөр /57 кг/, О.Тулга /63 кг/, Б.Алтантулга /52 кг/, Б.Жанаргуль /48 кг/, Б.Золжаргал /51 кг/ нарын тамирчид багтжээ.

“Vision 2014” хөтөлбөрт Монгол Улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид хамрагдаад байна. Хөдөлмөрийн баатар, “Бээжин 2008” Паралимпийн аварга Д.Баатаржав, эмэгтэй дугуйдаас анхны Азийн аварга болсон Т.Энхжаргал болон хүндийн өргөлтийн тамирчдаас “Рио 2016” Олимпийн наадмын шагналт долдугаар байр, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг нар хөтөлбөрт хамрагджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, БНСУ-ын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй