Шууд Chart

Эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

2019-06-13 12:22:59

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн иргэн 50 настай Х энэ сарын 11-ний 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 17:56 цагт хүлээн авсан байна.

Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс буюу аймгийн төвөөс зүүн зүгт 3.5 км-ээс олджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг авто машин, нэг завь, аймгийн Цагдаагийн газрын гурван алба хаагч, нэг авто машин, ар гэрийн 30 иргэн, нийт 38 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр гурван бүлэгт хуваагдан “Найрамдал-Уул”, “Хар-Үзүүр” гэдэг газарт 15 км-т завиар урсаж, “Хасбаатарын хөшөө”, “Бугатын хар үзүүр”, “Найрамдал-Уул”, “Соёмбот-Уул” гэдэг газарт 15 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зургаадугаар сарын 12-ны 21:40 цагт эрлийг зогсоожээ. Ингээд өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 


Эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ   
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй