Шууд Chart

Хөвсгөл нуурыг тахина

2019-06-13 12:52:30

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Хөвсгөл нуурын дэлгэр их тахилгыг 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ сум-Хатгал тосгон, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумдад зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Богд хаант Монгол Улсын үед буюу 1800-д оны сүүлчээр Хөвсгөлийн Дархадын хотгорт орших Зөөлөнгийн хүрээний лам хуврагууд болон Даян дээрхийн "Дээрхийн хүрээ"-ний лам хуврагууд хамтран далай ээжийн тахилгыг зуны дунд сарын шинийн 15-ны өдрийг товлон Хөвсгөл нуурыг тойрсон Дөрвөн сант уулыг ёсчилдог байжээ.

Энэхүү дөрвөн сант уулс нь одоогийн Ханх сумын Их сант, Чандмань-Өндөр сумын Сант толгой, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны Дунд Сант, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн давааны Бага Сант гэсэн газрууд юм.

Байгалийн аялал жуулчлалын үнэт өв болох Хөвсгөл нуурыг зорин ирэх аялагчдын чиг хандлагыг соёлын аялал жуулчлалын брэнд үүсгэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулах аж. Цаашид Хөвсгөл нуурын зуны аялал жуулчлалын нээлт байдлаар жил бүр дээрх тахилгыг зохион байгуулах ажээ.


Хөвсгөл нуурыг тахина   
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй