Шууд Chart

Маргааш "Цусны донорын дэлхийн өдөр"

2019-06-13 13:52:25

Жил бүрийн зургаадугаар сарын 14 "Цусны донорын дэлхийн өдөр" тохиодог. 2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. 

Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэгддэг бол осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэгддэг нэсэн статистик тоон мэдээ байна.

Хөгжиж буй орнуудын хувьд 1000 хүн тутамд 15 нь цус өгөлттэй байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг. 


Маргааш "Цусны донорын дэлхийн өдөр"   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй