Шууд Chart

Франц улс ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсч байна

2019-06-13 15:23:01

Франц улс ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсч байна. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “ОХУ-тай стратегийн яриа хэлэлцээг шинээр эхлүүлэхэд түлхэц үзүүлэх нь чухал байна” гэж франц хэлээр нийтлэл, нэвтрүүлэг хүргэдэг Швейцарийн радио телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Эммануэль Макрон “Тэгж байж бид ойрын ирээдүйд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай иж бүрэн бодитой яриа хэлэлцээ хийнэ” гэсэн байна. Мөн тэрбээр Кремлийн тэргүүнтэй зөвхөн Францын Ерөнхийлөгчийн хувиар биш "Их 7"-гийн даргалагчийн хувиар ч санал солилцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Оросын талтай итгэлцэл, аюулгүй байдлын талаар дахин нэг шинэ яриа хэлэлцээ хийх хэрэгцээ Европод байна. Бидэнд санал нийлэхгүй олон зүйл байдаг ч бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна” гэж тэмдэглэжээ. Ингэхдээ тэрбээр Европод Оростой хамт туулсан түүхэн цаг хугацаа бий. “ОХУ бол бидэнтэй хамт хүнд хэцүү үеийг туулсан аугаа их улс. Дэлхийн 2 дугаар дайны үед Оросын туулж өнгөрүүлсэн зүйлийг хэн ч мартай ёсгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагаа дуусгасан байна.

Энэ сарын 6-ны өдөр Нормандын дайралтын 75 жилийн ойг тэмдэглэх үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг уриагүй. Түүнийг ийм шийдвэр гаргасных нь төлөө сөрөг хүчнийхэн нь хурцаар шүүмжилсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улс ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсч байна  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй