Шууд Chart

Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүллээ

2019-06-13 16:55:36

Сүхбаатар  аймгийн БОАЖГ-аас тус аймгийн таван суманд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүллээ. Мөнххаан суманд 12 эр, найман эм нийт 20 ширхэг тарвагыг зөөврийн аргаар авчирч, нутагшуулав.

Энэ бол манай газрын зүгээс БОАЖ-ын сайд болон аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 30 сая төгрөгийг үүнд зарцуулж байгаа. Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлын тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Улмаар мэргэжлийн байгууллага болох Авралын эрэлд компани шалгарч ийнхүү тарвагыг эхнээсээ хүлээлгэн өгч байна.

Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг өмнө нь 2006, 2011, 2012 онуудад хийж байсан. Үүний үр дүнд тарваганы тоо толгой эрс нэмэгдэж байгаа гэнэ. Цаашид энэ байдлаар нь хадгалж, өсгөн үржүүлэх, хамгаалахын тулд тухайн сумдын удирдлага, байгаль хамгаалагч, иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм.

Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил ийнхүү Мөнххаан сумаас эхэлж багаа бол, цаашид Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга,Сүхбаатар суманд тус бүр 20, нийт 80 толгой тарвагыг нутагшуулах юм байна. Тарвагуудыг Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газраас авчирчээ гэж Сүхбаатар аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Т.Одончимэг мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй