Шууд Chart

Их аварга М.Даваажаргал Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ

2019-06-14 12:53:22

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга М.Даваажаргал Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тэр үеэр тэрбээр тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Монгол иргэдийн нэгдсэн холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын байртай болоход тусламж үзүүлжээ.

Дээрх холбоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга М.Даваажаргал Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-06-14 15:20
Sain aaviin saihan hyyd amjilt az jargal hysie

Бидэнтэй нэгдээрэй