Шууд Chart

Авто замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгахыг анхаарууллаа

2019-06-14 15:41:34

Зуны 3 сарын амралтын хугацаанд золгүй байдлаар 30 орчим хүүхэд нас бардаг. Энэ нь асран хамгаалагчийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Амралт, зугаалгын улирал эхэлсэн энэ цаг мөчид томчууд та бүхэн бага насны хүүхдээ гол усны ойр тоглуулахгүй байх цонх тагтандаа хаалт хийлгэх хэрэгтэй. Мөн авто замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгахыг анхаарууллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга,  Цагдаагийн хошууч Д.Будзааны ярианд анхаарлаа хандуулна уу.

Хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаан томчуудын буруутай, хайхрамжгүй үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Тодруулбал, өнгөрсөн онд замын ослоор 50 гаруй хүүхэд нас барсан гэсэн албан мэдээ байна. 50 гаруй хүүхэд гэдэг бол ЕБС-ийн нэг ангийн хүүхэдтэй тэнцэх тоо юм. 


Авто замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгахыг анхаарууллаа  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй