Шууд Chart

“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ

2019-06-14 15:52:07

“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурсан байна. Энэ нь нөлөөллийн ажлын цар хүрээ өргөн байсныг харууллаа гэж Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга  Цагдаагийн хошууч Д.Будзаан онцоллоо.

Хүүхэд таныг биш та хүүхдээ ойлгох ёстой. Угтаа эцэг, эх та өөрийгөө хүмүүжүүлсэн цагт хүүхдээ сонсож, ойлгож чадна. Үүнийг сануулах зорилгоор “Зөв тусгал” аяныг эхлүүлсэн. Томчууд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, тэдний бие сэтгэлд шарх үлдээх үү? эсвэл үүргээ биелүүлж тэднийгээ халамжлах, хайрлах, хүмүүжүүлэх, ойлгуулах бүхий л үүргийг хүлээх үү?  Харин та бид  энэ үүргээ хэр биелүүлж байгаа бол? Иймээс бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж тэрбээр анхаарууллаа. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Хүүхдийн хүмүүжлийн 80 гаруй хувь эцэг эхээс шууд хамааралтай. Энэ хувь хэмжээ буурах тусам хүүхэд аливаа гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох эрсдэл ихэсдэг гэж албаны эх сурвалжууд дурдаж байлаа.

Нийтэлсэн: Mонголын радио

“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-15 18:09
30 гараад хөгшинд тооцогддог болсон энэ хандлага улам нэмэгдэж байна.тиймээс хүүхэд насыг 16 нас хүрээд иргэний үнэмлэх авах хүртэл тооцдог болговол гэр бүл болоход буруудах зүйл байхгүй.одоогийн хүүхдүүд цаг үеэ дагаад эрт сексийн амьдралд орчихдог болсон байна.бодох л асуудал.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-15 15:11
үнэн шүү эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэнэ эцэг эх та л хүүхддээ анхаарна танаас өөр хэн ч биш бас нэг анхаармаар асуудал хүүхдээ хаагуур хэнтэй явж байгааг хянах хянаж байна гээд аашилж загнах биш хүүхэдээ шудрага ярьдаг болж хүмүүжүүлэх хонуутаар явахад анхаарах ер нь гадуур худлаа ярьж хонож өнжиж элдэвийн асуудалд холбогдож байх шиг санагддаг шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 17:31
ҮНЭХЭЭР ЗӨВ ЗҮЙТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА. ЭЦЭГ ЭХЭЭС НЬ ИЛҮҮ ҮР ХҮҮХДИЙНХ НЬ ТӨЛӨӨ АНХААРУУЛЖ БАЙХАД ИРГЭД ӨӨРСДӨӨ УХАМСАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. 1 ДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ ДЭЭР БГД-ИЙН ЗАМЫН ЦАГДААГААС ИРЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД ТАЛАРХСАН. АНХААРАХ ЗҮЙЛ ИХ БАЙДАГ ЮМ БНАЛЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй