Шууд Chart

Газни хотод эртний цамхаг нуржээ

2019-06-14 16:08:14

Афганистаны Газни хотод эртний цамхаг нуржээ. 12 дугаар зуунд хамаарах цайз хэрмийн нэг нарийн цамхаг нурсанд хүчтэй бороо нөлөөлсөн гэж албаны хүмүүс хэлж байгаа ч Засгийн газрын хайхрамжгүй байдал буруутай гэж шүүмжлэгчид хэлж байна.

Афганистаны Мэдээлэл соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч “Цайз бороонд амархан автаж сүйдэхээр болсноос гадна ихэнх хэсэг нь борооны үеэр л устсан юм. Дээр нь цайзын ойр өнгөрдөг гол авто зам цамхагуудад нөлөөлсөн” гэж ярьжээ.

Афганистаны эртний хот Газни долоодугаар зууныг хүртэл буддын шашны нэг төв байсан ч м.э.ө 683 онд Арабын улсуудын цэргийн нөлөөгөөр Исламын шашин орж ирсэн байна.

13 дугаар зуунд Чингис хааны ууган хүү Өгөөдэй хаанаар толгойлуулсан монгол цэргүүд энэ хотыг үгүй хийсэн гэж "Би Би Си" агентлаг мэдээлжээ. Эртний энэ хотыг түүнээс хойш Исламын хамтын ажиллагааны байгууллага исламын соёлтой Азийн нэг хот гэж нэрлэсээр иржээ.

Гэвч талибуудын эсэргүүцлийн улмаас эртний байшин, барилгуудын дийлэнхэд гадаадын жуулчид очид үзэхэд төвөгтэй байдаг байна. Учир нь Газни хотод байдаг исламын шашны болон исламын шашнаас өмнөх үеийн уран барилгууд их алдартай ч жилээс жилд чанар нь муудсаар байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Газни хотод эртний цамхаг нуржээ   
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй