Шууд Chart

Нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авах хүчин чадалтай гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орлоо

2019-06-14 15:55:41

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12-р баг, Сагсай сум чиглэлийн зам дагуу нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, тав тухтай тансаг зэрэглэлийн гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Энэхүү “SKY PALACE” нэртэй хуримын ёслолын өргөөг аймгийнхаа шилдэг бизнесменүүдийн нэг “Цамбагарав өгөөж ХХК”-ны захирал Б.Энхболд өөрийн хөрөнгөөр босгосон байна.

Ёслолын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн удирдлагууд оролцож орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа “Цамбагарав өгөөж ХХК”-ны захирал Б.Энхболдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж аймгийн ИТХ-ын “Хүндэт Өргөмжлөл” болон Засаг даргын нэрэмжит аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнан урамшууллаа.


Сурвалжлагч: Н.Ерлан


Нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авах хүчин чадалтай гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орлоо  
Үзсэн: 2309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-17 09:36
iim hogiin gazaraar yahiim be tiim ih chadaltai ym bol tsetserleg barihgvi yu
Zochin [127.0.0.xxx] 2019-06-15 20:01
Ajlin amjilt eruul enh husie
Зочин [127.0.0.xxx] 2019-06-15 13:57
Ymar goe yasan mundag yum be. Ajlin amjilt hvsie. Olon aaw eejuud tsalintai ger bvlee tejeej bgaa bhaa. Amjilt.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-15 11:48
Мундаг юмаа. Ажил амьдралд нь амжилт, аз жаргал хүсьe...
Зочин [127.0.0.xxx] 2019-06-15 09:29
их бүтээн байгуулалтыг тань дэмжиж байна. гэхдээ бизнесийн соёл ёс суртахуун байх ёстой шүү. бусдын хөдөлмөр үнэлж сур.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 23:33
Мундаг мундаг амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 19:53
Bayr hurgie ajild ni amjilt husie
Bota [127.0.0.xxx] 2019-06-14 19:47
Mundag ah egch nartaa bayar hurgey.

Бидэнтэй нэгдээрэй