Шууд Chart

Крымын гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг ирэх 12 дугаар сард нээнэ

2019-06-14 16:55:59

Крымын гүүрийн төмөр замын хэсгийн хойгоос эх газар рүү чиглэсэн эхний замын ажил дууслаа гэж “Крымын гүүр” мэдээллийн төвөөс дамжууллаа. 19 километр үргэлжлэх энэ төмөр замыг барихад 5000 тонн рельс төмөр, 38 мянган төмөр бетон дэр оржээ. Энэ чиглэлээр хойгоос эх газар руу галт тэрэг явах юм. Харин ойрын хугацаанд хоёр дахь замын ажил дуусна гэж Оросын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Крымын гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөн ирэх 12 дугаар сарын 9-10-нд нээгдэх юм. Эхний хоёр галт тэрэг Симферополь-Москва, Севастополь-Санкт-Петербург гэсэн чиглэлээр зорчино. Тасалбар нь 10 дугаар сараас худалдаанд гарна.

Крымын гүүр бол Оросын хамгийн урт гүүр. Энэ гүүрийн авто машин зорчдог хэсэг өнгөрсөн онд нээсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Крымын гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг ирэх 12 дугаар сард нээнэ   
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй