Шууд Chart

Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ

2019-06-14 17:31:07

УБТЗ ХНН болон Хятадын төмөр замын ерөнхий компанийн хооронд Замын-Үүд, Эрээн өртөөнд болсон уулзалт амжилттай болж, галт тэрэг солилцоог хоногт 14 болгох, Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч, протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд захирал Гуо Жүсүе өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны төмөр замын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болсон чухал алхам боллоо.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд захирал Гуо Жүсүе нар Замын-Үүд, Эрээн өртөөний зам, парктай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож тодорхой шийдэлд хүрсэн явдал нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх болно гэж үзэж байна.


Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй