Шууд Chart

ТЕГ-ын дарга Б.Заяабал ТМЗН-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ

2019-06-15 10:04:15

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал болон бусад удирдлагууд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Алтанзаяа болон нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан Татварын шинэчлэн батлагдсан хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах, хуулиар эрх олгосон 44 журмуудыг боловсруулахад хамтран ажиллах, татвар төлөгчдийг оролцуулан журмын хэлэлцүүлэг зохион байгуулах болон 2019 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг идэвхижүүлэх чиглэлээр харилцан санал солилцож уулзлаа. 

Монголын татварын алба болон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь хуулиараа хүлээсэн үндсэн чиг үүргүүдийн нэг нь татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчлан таниулах, татвар төлөгч татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх тогтолцоонд татвар төлөгчдийн сэтгэлгээг төлөвшүүлэх, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэгтэй. Цаашид ТМЗ тухай хуулинд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, эрх үүргээ шинэчлэн татварын албатай нягт хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо. 

 


ТЕГ-ын дарга Б.Заяабал ТМЗН-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй