Шууд Chart

Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс хаалаа

2019-06-15 10:09:52

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрийн дам нуруу буюу доод хэсгийн засварын ажлыг хийж гүйцэтгэхээр гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 06-р сарын 15-25-ны хооронд хааж, 4 эгнээ шинэ гүүрний замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд эсрэг урсгалтайгаар зохион байгуулж байна.  Тус чиглэлд зорчих иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс хаалаа  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй