Шууд Chart

Хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах зарим шугамд гэмтэл гарлаа

2019-06-15 22:00:17

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байна.

Мөн өнөөдөр ЦДҮС ТӨХК-ийн 110 кВ-ын Сэлбэ дэд станцад гэмтэл гарснаас СБД, ЧД-ийн 19-хороо Зуслан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамж 18:25-19:30 цагийн хооронд доголдсон. Гэмтлийг ЦДҮС ТѲХК-аас богино хугацаанд засварлаж хэвийн болголоо.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


Хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах зарим шугамд гэмтэл гарлаа  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй