Шууд Chart

Лүн сумын чиглэлд засмал зам сэтрэх аюултай байна

2019-06-15 22:06:41

Төв аймгийн Лүн сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон хүчтэй усан борооны улмаас Лүн сумаас зүүн тийш 7 км зайд үер болсоны улмаас тус хэсгийн замын зорчих хэсгийн 2 талын хөвөө үерт урсаж засмал сэтрэх аюултай байна. Тус зам дээр орон нутгийн ТАЗГ, тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг буцаан татах, орон нутаг талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг хот суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Лүн сумын чиглэлд засмал зам сэтрэх аюултай байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй