Шууд Chart

Лүн сумын гүүр нурж, зорчих хөдөлгөөн саатаад байна

2019-06-15 23:12:44

Төв аймгийн Лүн сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон хүчтэй усан борооны улмаас Лүн сумаас зүүн тийш 7 км зайд үер болсоны улмаас тус хэсгийн замын зорчих хэсгийн 2 талын хөвөө үерт урсаж засмал сэтрэх аюул үүсээд байгаа. Тус зам дээр орон нутгийн ТАЗГ, тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг буцаан татах, орон нутаг талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг хот суурин газар байршуулах арга хэмжээг авч байгаа аж.  Мөн Лүн сумд усанд автсан байшинд хүүхэд байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Одоогоор Онцгой байдлын аврагчдыг дуудан 2 хүүхдийг эсэн мэнд аварчээ. Одоо Лүн сумын гүүр нурж зорчих хөдөлгөөн саатаад байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно. Тодруулбал, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Иймээс иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, аливаа эрсдлээс сэргийлнэ үү


Лүн сумын гүүр нурж, зорчих хөдөлгөөн саатаад байна  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй