Шууд Chart

ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ

2019-06-16 16:54:33

Маргааш буюу 2019 оны зургаадугаар сарын 17-нд ЭЕШ орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Энэ жилийн онцлог нь өмнө нь шалгуулагчдын шалгалтын материалыг хурааж аваад шалгалтын постод төвлөрүүлсний дараагаар дүн оноог нь 14 хоногийн дараа мэдээлдэг байсан бол энэ жилд шууд засалтын шилэн технологийг ашиглан нэг цагийн дотор шалгаж, дүн оноог мэдээлэх юм.

Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлжээ.








ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй