Шууд Chart

Олон улсын цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна

2019-06-17 11:09:28

Цөлжилт гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс доройтох үйл явц. Хөрсний доройтол гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдах гэж тодорхойлсон байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 49 дүгээр чуулганы тогтоолоор 1995 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 17-нд “Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж байхаар болжээ.

НҮБ-аас 2010-2020 оныг “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын 10 жил” хэмээн зарлажээ. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг манай улс 2007 оноос эхлэн тэмдэглэж байна.  


Олон улсын цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй